Monday, August 4, 2014
Monday, June 21, 2010
Waiting...
Өнөөдөр гэнэт блог-той гэдгээ саналаа. Нэг яахаа алдатлаа уйдахаараа л 1 энийгээ санах юмдаа... Энэ хүн амьтан хаачиваа. Ихэнх нь сураг ажиггүй болоод дууслаа. Энэ олон сураг ажиг дундаас нэг хүний сураг ажгийг бүр ч их сонсмоор байдаг. Хүлээгээл байгаал байхаас...
Saturday, February 27, 2010
Morning
Өчигдөр (өнөөдөр) шөнө 2 цаг өнгөрөөж унтаваа. Орондоо орохдоо шууд унтчихаж чадсангүй. Чихэвчээ зүүгээд сүүлд сонсож байсан дуунаасаа үргэлжлүүлээд никитон сонсоод хэвтэж байгаад нэг ч дуу гүйцэд сонсож амжилгүй унтсан байлаа. Гэхдээ гуравхан цаг унтаад гэнэт сэрчихдэг юм байна. Яасаныг нь мэдсэнгүй. Шууд л нүд нээгдчихдэг. Хэдэн өдөр уучихсаныг ч хэлэх үү, ам ихэд цангаад босж карантны усыг гоожуулж байгаал аяга тосон уучихаад хэвтлээ... Гэвч нойр хүрсэнгүй ээ. Элдэв янзын бодол толгой задлах гэж байгаа мэт тум бумаараа эргэлдэнэ. Дахиад л чихэвч аваад сонсож хэвтэв. Chopin- Nocturne In E Flat #2 хөгжим Дан гибсоны байгалийн чимээтэй хоршин хэсэг тайвшрал өгөх шиг. Ингээд л төд удалгүй үүр цайж байгаамдаа. Миний эргээд унтах гэсэн оролдлого 1 ёсондоо худлаа болов.
Бослоо... Хоол халаав, цай чанав, идсэн болоод хоолоо дутуу хаяв. Зүгээр л чи энийг идээд цад гэсэн байрын амттай. Ямар ч сэтгэл шингээгүй амтгүй хоол. Өчигдрийн хөглөрж үлдсэн аяга тавагнууд ширээгээр 1. Ямар ч тухгүй. Хажуугаар нь салдаггүй өнөөх л гайтай бодлууд. Шийтгэгдсэн мэт. Оройхон тийшээ яах бол гэхээс яс хавталзах шиг. Гэхдээ сүүүлийнх болохоор аятайхан ч юм шиг. Арбатын хүүүхдүүдээ уншиж байтал учир нь олдох биз. Шинэ өглөө гэж...

Thursday, February 25, 2010
Idiot
Би үнэхээр тэнэг юмдаа. Хэлэх үг алга. Яамаар ч юм, яасан ч хэцүүтэй юм. Гайтай энэ мэдрэмжийг бүр мөсөн үгүй хиймээээр байна.
Friday, February 19, 2010
Note
Жаахан юм хумаа онгичоод байж байсан, би чинь бас хэдэн мөрт зохиохчаан аяддын байна шд.... 1 хэсгээс нь хуулаад тавичихья....
.....Хөгшин модны дор хөлөө чилтэл суугаад
Хийсэх навчистай нь хамт гунигаа сэгсэрж үлдээх гээд
Гансарсан сэтгэлийн гүнээс хальж урсаж гарахгүй
Гагцхүү тэр гунигдаа дэндүү ихээр дасчихаж дээ
Ганцаардал минь чи миний нэг хэсэг болоод үлддээ....
гээл цаашаа нээх хачин хачин мөртууд яваад байна. Тэр хэсгүүдийг нь орхичихьё.
2009 оны 4сард бичиж байжээ. :P
Sunday, January 31, 2010
Spring...
Өнөөдөр бүтэн амардаг амралтын бүтэн сайн өдөр. Миний хамгийн дургүй өдөр. Гэхдээ өнөөдөр бол яахав ээ дажгүй байна. Хажуу тийшээ цонхоор харахнээ, 2 2оороо яваа хөгшчүүл ар араасаа мааш зөөлхөн алхаад явж бгааг бодоход гадаа сайхан тогтуун дулаахан байх шиг. Хавар ч удахгүй болох нь дээ....
Tuesday, January 26, 2010
My Gift 2
Гэнэт нөгөө миний бэлэг гээд цуврал гоё юм тавиж байнаа гэж байснаа мартчихсан бээшд. Заза өнөөдрийн эхний бэлэг:
Канадын 4н мундаг гарууд байна. HOLY FUCK гэх хамтлагын 2005 оны цомог 2 даралтад болон synthesizer хөгжимчид нь гоё юм. Гол нь их мундаг сэтгэгчид байна. Би лав хувьдаа "Progressive Synth Rock" гэж дүгнэж байгаа. Сонсоод л үз!
DOWNLOAD
Энэ болохоор пост рок хөгжмийн өлгий болсон америкын хамтлаг болох If These Trees Could Talk гэх хамтлагын 2006 оны цомог. Мэдээж PURE POST ROCK тоглодог. Хувьдаа л бишрэн, бас хүн амьтнаас хальт нууж сонсдог хөгжимөө энд дэлгэлээ.
DOWNLOAD
За эд нарийн хувьд ярих юм байхгүй. 2007 оны хамтлагын нэрээр нэрлэгдсэн "Blue Rondo" цомог. Бэсс гитараар яаж тоглоxыг, бас яаж ангайлгахыг үзүүлнээ. Үнэхээр л Испанийн прогрэссив сэтгэмж гэж шал өөр байгаамаа. I Like Spanish Rock.
DOWNLOAD
Дандаа "GoGo Share" дээр аплод хийцэн болохоор татаад бай, татаад бай!

Subscribe to:
Posts (Atom)