Sunday, November 8, 2009

Listening...

Оройжингоо л "Godgory" сонслоо. Сонсоогүй ч их удаж. Дэндүү тансаг сайхан мэдрэмж төрж байна. Энэ ч дэндүү сайхан дуу шүү! "Waiting Fo Lunacy To Find Me"

Би өөрөө ч үл мэднэ

Би ер нь орой унтаж өгөхгүй хүн юмаа. Ууг нь сайхан эртхэн унтаад, эртхэн сэрж байвал надад л хэрэгтэйсэн. Гэхдээ энэ яахавдээ. Хамгийн гол нь ингээд сууж байхад элий балай есөн шидийн л юм бодогдох юмдаа. Хязгааргүй олон зүйл бодох нь буцаагаад надад яршигтай санагдах авч түүндээ улам автан шигдсээр л... Өнөөдөр хэдэн юм эргэцүүлж бодлоо. Дуртайдаа ч биш л дээ. Бодол надад захирагдахгүй хөвөрсөөн. Хүн өөрчлөгдөж байгаагаа өөрөө ч мэддэггүй юм байна. Бодлоо.., үнэхээрийн их өөрчлөгдсөн юм байнаа суулийн өнгөрсөн 2 жилийн хугацаанд... Гэхдээ энэ үеүүдийг бодоход өөрөөс минь илүү бусад өөрчлөгдсөн ч юм шиг санагдах юм. Тийм л байх, тийм байхөө... Мэдэхгүйээ.
Яг ингээл бичээд сууж байсан гэнэт чамд ер нь ямар хамаатай юм бэ? Солиотой юм уу? гэж өөрийгөө загнамаар ч юм шг санагдаж байх чинээ... Тиймээс цаашаа бичигдэх гэж байсан зарим хэдэн зүйлсээ ингээд зогсооё доо. Цаг 2:47 болчихож, унтмаар байна гэвч нойр үл хүрнэ

Хайх