Sunday, December 20, 2009

Poem

Одоо ганцхан дурлачихаад үхье
Одоо ганцхан дурлуулчихаад үхье
Одоо ганц л намрыг, шарласан тэнгэртэй нь харчихаад
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад...
Бов бор шорооноос ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд
Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад
Өвс чирсэн шоргоолжийг үүр рүүгээ зүтгэхийг үзчихээд
Өндрийн ганц шувууг саравчлан саравчлан харчихаад
Явъя
Солонго руу давхиж яваа эрмэг цагаан гүүг
Солонгон доторх солонготой нь ганц л харчихаад явъя
Модод шөнөөр ододтой байраа солихыг үзчихээд
Одны гэрэлтэй усанд хөлөө нэг дүрчихээд
Бүүр явъя
Сүүлчийн удаа, ганц л удаа
Сүмийн оройд заларсан гөрөөсөнд мөргөчихөөд буцъя
Ээ, хичнээн их хүсэл вэ, сэтгэл яасан ч их вэ!
Хэний ч бичээгүй шүлэг ганцыг биччихээд л...

Өвдөх

Ер нь яаж ч бодсон, өвдөхгүй эрүүл явбал л зүгээр юм. Хоолой өвдчихөөд хэцүүтэй гэж. Хамаг бие арзайгаад хамаг эрч хүч унаад байх юм. Шинэ жилээс л боллоо нтр. Ядаж байхад гэр майр хүйтэн юмаааааааааааааааааааааааааа.
Одоо сонсох: If These Trees Could Talk - Smoke Stacks

Again...

Би бүр хэвийн бус болчихсон байгаагаа мэдээд байдаг. Яадаг юм билээ? Яалт ч үгүй амьдралд шинэ юм дутаад л байх шиг байна даа.

Thursday, December 17, 2009

Thoughts

Миний харж, эдэлж байгаа, магадгүй ярилцаж байгаа эргэн тойрны хүмүүс, бүр цаашлаад би өөрөө хүртэл хуурамч. Тэд, бид, та, чи, би ондоо замаар явж байгаа ч гэсэн, замнал нь нэг. Уурлах, уцаарлах, баярлах, гомдох, уйлах бүгд бас өөр боловч сэтгэлээс ургаж гарж байгаа нь ижил. Сайн, муу гэх 2 зааг дээр л тусгаарлагдсан амьдрал дээр тэр болгоныг ойлгох мэдэх бас л хэцүү... Тэглээ гээд нүдээ аниад явах бас л утгагүй. Тэгэхгүйн тулд үхтлээ хөдөлмөрлөөд ч нэмэргүй. Баялаг ертөнц байх л даа. Гэвч тэрийг бас бүтээх бас л хэцүү. Хэцүү гээд бас хойшоо суугаад байх утгагүй. Тоос бужигнасан манан шиг хорвоод үнэн худлааг ялгах хэцүү. Гэхдээ нэг үнэн байгаам шг байгаамаа. Хуурамч ч гэсэн энэ амьдрал гээч юмийг туулаад явж байгаа нь л үнэн юмүү? Ийм бодолд өөрийгөө хүргэсэн хүн бусад биш ганцхан чи өөрөө гэдгийг мэдэж байгаа минь бас нэгэн бодлийн тэнэг ч юм шиг... Юм шиг ч гэж, тэнэг.
Дахиад л гунигтай байна, уйтай байна. Утга төгөлдөр биш энэ бичлэгт уг нь их юм орсон байгаа.
2.45am


Wednesday, December 16, 2009

When?

Би бүр өөрийхөө төлөө явахгүй хойш суусаар байгаад бүр яг сурчихжээ. Бухимдаад л суужийнэ. Энэ 1 ядаргаатай зүйлээс хэзээ яaж салдаг юм байгаан. Зөндөө л удаа бодож байсан, гэвч бодол биелсэн зүйл нэгээхэн ч үгүй. Биэлүүлэхэд бас тийм хэцүү юм уу гэхээр бас үгүй. Бүр 1 хаашаа явахаа мэдэхгүй бөглүү ойд төөрсөн амьтан шиг л байх юм. Энэ 1 гайнаас гарах чиглүүлэгч газрын зургийг эхлээд хайх ёстой юм болов уу эхлээд?

Monday, December 7, 2009

Music+Beer=Good Atmosphere

Сайхан комныхоо урд өчигдөрийн үлдэгдэл 2 шил Beer шимээд суужийн. Бас хажуугаар нь This Will Destroy You-ний цомог нэлээн сул тавьчихсан. Харанхуй өрөөнд лайтай атмoсфер үүсэж байна даа. :D
Ойрд тэхдээ муухай гунигтай байнадаа. Яаядаа байз! Нээх сайхан сэтгэлээ сэргээх юмсан.

Sunday, November 8, 2009

Listening...

Оройжингоо л "Godgory" сонслоо. Сонсоогүй ч их удаж. Дэндүү тансаг сайхан мэдрэмж төрж байна. Энэ ч дэндүү сайхан дуу шүү! "Waiting Fo Lunacy To Find Me"

Би өөрөө ч үл мэднэ

Би ер нь орой унтаж өгөхгүй хүн юмаа. Ууг нь сайхан эртхэн унтаад, эртхэн сэрж байвал надад л хэрэгтэйсэн. Гэхдээ энэ яахавдээ. Хамгийн гол нь ингээд сууж байхад элий балай есөн шидийн л юм бодогдох юмдаа. Хязгааргүй олон зүйл бодох нь буцаагаад надад яршигтай санагдах авч түүндээ улам автан шигдсээр л... Өнөөдөр хэдэн юм эргэцүүлж бодлоо. Дуртайдаа ч биш л дээ. Бодол надад захирагдахгүй хөвөрсөөн. Хүн өөрчлөгдөж байгаагаа өөрөө ч мэддэггүй юм байна. Бодлоо.., үнэхээрийн их өөрчлөгдсөн юм байнаа суулийн өнгөрсөн 2 жилийн хугацаанд... Гэхдээ энэ үеүүдийг бодоход өөрөөс минь илүү бусад өөрчлөгдсөн ч юм шиг санагдах юм. Тийм л байх, тийм байхөө... Мэдэхгүйээ.
Яг ингээл бичээд сууж байсан гэнэт чамд ер нь ямар хамаатай юм бэ? Солиотой юм уу? гэж өөрийгөө загнамаар ч юм шг санагдаж байх чинээ... Тиймээс цаашаа бичигдэх гэж байсан зарим хэдэн зүйлсээ ингээд зогсооё доо. Цаг 2:47 болчихож, унтмаар байна гэвч нойр үл хүрнэ

Monday, October 5, 2009

Memories....

Миний бас л дуртай дуунуудын нэг. Өнгөрсөн дурсамжууд сэдрээд сайхан байнаа.

Everything is open
Nothing is set in stone
Rivers turn to ocean
Oceans tide you home
Home is where your heart is
But your heart had to roam
Drifting over bridges
Never to return
Watching bridges burn

{chorus}
You’re driftwood floating underwater
Breaking into pieces pieces pieces
Just driftwood hollow and of no use
Waterfalls will find you bind you grind you

Nobody is an island
Everyone has to go
Pillars turn to butter
Butterflying low
Low is where your heart is
But your heart has to grow
Drifting under bridges
Never with the flow

And you really didn’t think it would happen
But it really is the end of the line
So I’m sorry that you turned to driftwood
But you’ve been drifting for a long long time

Everywhere there’s trouble
Nowhere’s safe to go
Pushes turn to shovel’s
Shovelling the snow
Frozen you have chosen
The path you wish to go
Drifting now forever
And forever more
Until you reach your shore

(chorus)
You’re driftwood floating underwater
Breaking into pieces pieces pieces
Just driftwood hollow and of no use
Waterfalls will find you bind you grind you

And you really didn’t think it would happen
But it really is the end of the line
So I’m sorry that you turned to driftwood
But you’ve been drifting for a long long time
You’ve been drifting for a long long time
You’ve been drifting for a long long
Drifting for a long long time

Saturday, October 3, 2009

My Gift

Блог дээрээ "My GIFT" гэж цуврал бичлэг хийж байя гэж бодлоо. Энэ нь ямар бэлэг байх вэ гэхээр та бүхэнд сонирхуулах гайхалтай хамтлагууд, тэдний уран бүтээлүүдийг тавьж байх-г хичээлээ. Голцуу "Underground" хамтлагууд зонхилох байх. Ингээд эхний удаад Experimental, болон Post Rock-р эхлэе гэж бодлоо.

Японы "Fishmans" Даб урсгалаар тоглодог хамтлаг. Гэхдээ энэ албум даб биш харин experimental албум гэж хэлж болноо. 1998 оны "8 Gatsu Ne Genjo" цомог. Тэдний шилдэг цомог гэж хэлж болно!

Америкын "Joy Wants Eternity". Post Rock, Experimental урсгалаар тоглодог. Энийг сонсох хэрэгтэй албумны тоонд би багтаадаг учраас бэлгэндээ орууллаа. Олон долоон юм нуршаад яахав татаж аваад сонсоод үз!

За алдарт японы "Mono". Энэ удаад тэдний албан ёсны албумнаас биш, харин хамтлагын ахлагч гоцлол гитарчин Такахиро Гото-н Side Project болох "LeFT" болон "DSCO" хамтлагын 2, 2 ураан бүтээл орсон цомог тавихаар шийдлээ.
Нийт 5 тракаас бүтсэн ба сүүлийн трак нь "Carpenters" хамтлагын та бүхний сайн мэдэх "Yesterday Once More -г өөрсдийн жанрт оруулан тоглосон "Cover" уран бүтээл байна.



ENJOY THIS ALBUMS!

Wednesday, September 30, 2009

3 Years Old Mongolian Drummer

Энэ ёстой хөөрхөн бацаан байна даа. Тэр сүүлд холбоос хийж нтр хэхэ. Өөр зөндөө бичэлгүүд байна лээ шүү.

Wednesday, September 9, 2009

Starting...

Миний нээчээд орхисон байсан блог нээгдлээ. Сая домайн нэрээ http://dursgal.blogspot.com болгочихлоо. Title нь Тэмдэглэлийн дэвтэр. 1 ёсондоо өөрөө дараа нь уншиж суухад дурсгалын дэвтэр болог гэж бодоод ингээд сонгочихлоо...За ямартай ч дандаа биш юмаа гэхэд хааяа орж ирээд бичлэг үйлдэж байх байлгүйдээ.

:D

Хайх