Thursday, December 17, 2009

Thoughts

Миний харж, эдэлж байгаа, магадгүй ярилцаж байгаа эргэн тойрны хүмүүс, бүр цаашлаад би өөрөө хүртэл хуурамч. Тэд, бид, та, чи, би ондоо замаар явж байгаа ч гэсэн, замнал нь нэг. Уурлах, уцаарлах, баярлах, гомдох, уйлах бүгд бас өөр боловч сэтгэлээс ургаж гарж байгаа нь ижил. Сайн, муу гэх 2 зааг дээр л тусгаарлагдсан амьдрал дээр тэр болгоныг ойлгох мэдэх бас л хэцүү... Тэглээ гээд нүдээ аниад явах бас л утгагүй. Тэгэхгүйн тулд үхтлээ хөдөлмөрлөөд ч нэмэргүй. Баялаг ертөнц байх л даа. Гэвч тэрийг бас бүтээх бас л хэцүү. Хэцүү гээд бас хойшоо суугаад байх утгагүй. Тоос бужигнасан манан шиг хорвоод үнэн худлааг ялгах хэцүү. Гэхдээ нэг үнэн байгаам шг байгаамаа. Хуурамч ч гэсэн энэ амьдрал гээч юмийг туулаад явж байгаа нь л үнэн юмүү? Ийм бодолд өөрийгөө хүргэсэн хүн бусад биш ганцхан чи өөрөө гэдгийг мэдэж байгаа минь бас нэгэн бодлийн тэнэг ч юм шиг... Юм шиг ч гэж, тэнэг.
Дахиад л гунигтай байна, уйтай байна. Утга төгөлдөр биш энэ бичлэгт уг нь их юм орсон байгаа.
2.45am


6 comments:

  1. hudlaa gej harahaar hudlaa, unen gej harahaar unen haragddin. bodloos l buh yum urgana, unendee buh yum tur zuurinh chi udku bayartai suuj bhdaa iim bsnaa martana, dahiad guniglaj suuhdaa yund n tegtlee bayssanaa gaihna ntrrr zaza chi amidarch bga n unen teheer tur zuur uhej bna gej unt chi za yu :P

    ReplyDelete

Хайх