Saturday, February 27, 2010

Morning

Өчигдөр (өнөөдөр) шөнө 2 цаг өнгөрөөж унтаваа. Орондоо орохдоо шууд унтчихаж чадсангүй. Чихэвчээ зүүгээд сүүлд сонсож байсан дуунаасаа үргэлжлүүлээд никитон сонсоод хэвтэж байгаад нэг ч дуу гүйцэд сонсож амжилгүй унтсан байлаа. Гэхдээ гуравхан цаг унтаад гэнэт сэрчихдэг юм байна. Яасаныг нь мэдсэнгүй. Шууд л нүд нээгдчихдэг. Хэдэн өдөр уучихсаныг ч хэлэх үү, ам ихэд цангаад босж карантны усыг гоожуулж байгаал аяга тосон уучихаад хэвтлээ... Гэвч нойр хүрсэнгүй ээ. Элдэв янзын бодол толгой задлах гэж байгаа мэт тум бумаараа эргэлдэнэ. Дахиад л чихэвч аваад сонсож хэвтэв. Chopin- Nocturne In E Flat #2 хөгжим Дан гибсоны байгалийн чимээтэй хоршин хэсэг тайвшрал өгөх шиг. Ингээд л төд удалгүй үүр цайж байгаамдаа. Миний эргээд унтах гэсэн оролдлого 1 ёсондоо худлаа болов.
Бослоо... Хоол халаав, цай чанав, идсэн болоод хоолоо дутуу хаяв. Зүгээр л чи энийг идээд цад гэсэн байрын амттай. Ямар ч сэтгэл шингээгүй амтгүй хоол. Өчигдрийн хөглөрж үлдсэн аяга тавагнууд ширээгээр 1. Ямар ч тухгүй. Хажуугаар нь салдаггүй өнөөх л гайтай бодлууд. Шийтгэгдсэн мэт. Оройхон тийшээ яах бол гэхээс яс хавталзах шиг. Гэхдээ сүүүлийнх болохоор аятайхан ч юм шиг. Арбатын хүүүхдүүдээ уншиж байтал учир нь олдох биз. Шинэ өглөө гэж...


Thursday, February 25, 2010

Idiot

Би үнэхээр тэнэг юмдаа. Хэлэх үг алга. Яамаар ч юм, яасан ч хэцүүтэй юм. Гайтай энэ мэдрэмжийг бүр мөсөн үгүй хиймээээр байна.

Friday, February 19, 2010

Note


Жаахан юм хумаа онгичоод байж байсан, би чинь бас хэдэн мөрт зохиохчаан аяддын байна шд.... 1 хэсгээс нь хуулаад тавичихья....

.....Хөгшин модны дор хөлөө чилтэл суугаад
Хийсэх навчистай нь хамт гунигаа сэгсэрж үлдээх гээд

Гансарсан сэтгэлийн гүнээс хальж урсаж гарахгүй

Гагцхүү тэр гунигдаа дэндүү ихээр дасчихаж дээ

Ганцаардал минь чи миний нэг хэсэг болоод үлддээ....

гээл цаашаа нээх хачин хачин мөртууд яваад байна. Тэр хэсгүүдийг нь орхичихьё.
2009 оны 4сард бичиж байжээ. :P

Хайх