Saturday, February 27, 2010

Morning

Өчигдөр (өнөөдөр) шөнө 2 цаг өнгөрөөж унтаваа. Орондоо орохдоо шууд унтчихаж чадсангүй. Чихэвчээ зүүгээд сүүлд сонсож байсан дуунаасаа үргэлжлүүлээд никитон сонсоод хэвтэж байгаад нэг ч дуу гүйцэд сонсож амжилгүй унтсан байлаа. Гэхдээ гуравхан цаг унтаад гэнэт сэрчихдэг юм байна. Яасаныг нь мэдсэнгүй. Шууд л нүд нээгдчихдэг. Хэдэн өдөр уучихсаныг ч хэлэх үү, ам ихэд цангаад босж карантны усыг гоожуулж байгаал аяга тосон уучихаад хэвтлээ... Гэвч нойр хүрсэнгүй ээ. Элдэв янзын бодол толгой задлах гэж байгаа мэт тум бумаараа эргэлдэнэ. Дахиад л чихэвч аваад сонсож хэвтэв. Chopin- Nocturne In E Flat #2 хөгжим Дан гибсоны байгалийн чимээтэй хоршин хэсэг тайвшрал өгөх шиг. Ингээд л төд удалгүй үүр цайж байгаамдаа. Миний эргээд унтах гэсэн оролдлого 1 ёсондоо худлаа болов.
Бослоо... Хоол халаав, цай чанав, идсэн болоод хоолоо дутуу хаяв. Зүгээр л чи энийг идээд цад гэсэн байрын амттай. Ямар ч сэтгэл шингээгүй амтгүй хоол. Өчигдрийн хөглөрж үлдсэн аяга тавагнууд ширээгээр 1. Ямар ч тухгүй. Хажуугаар нь салдаггүй өнөөх л гайтай бодлууд. Шийтгэгдсэн мэт. Оройхон тийшээ яах бол гэхээс яс хавталзах шиг. Гэхдээ сүүүлийнх болохоор аятайхан ч юм шиг. Арбатын хүүүхдүүдээ уншиж байтал учир нь олдох биз. Шинэ өглөө гэж...


3 comments:

  1. aaya lag nom unshij baisan baish d.odoo unshaad duustsan u? :p

    ReplyDelete
  2. er n bol shono bolgon iim maygtai ongordog bxaa daa

    ReplyDelete
  3. her happy bga talaara bicheechee :)))

    ReplyDelete

Хайх