Tuesday, January 19, 2010

Untitled

Саяхан л арван жилийн жаахан хүүхэд 1-р ангид ангийн хаалгаар аавдаа хөтлүүлээд үүдэнд үлдсэн аавыг хараад сандран байж багшдаа цэцэг өгж байсансан. Тэр мөчөөс хойш яг 14 жил өнгөрчихжээ. Бас л муугуй урт хугацаадаа. Бүхий л зүйл алган дээр мэт тодхон санагдаж байна. Гэвч би үзэгдэх байдлаараа л өөөрчлөгдсөн болохоос биш, тэр үеийн юу ч бодож санах юмгүй хичээлээ л хийчихвэл болчихдог, гадаа гараад ноцолддог тэр л тэнэг хүүхэд шиг одоо болтол хэвээрээ юу ч бодохгүй яваа маань дэндүү харамсалтай санагдчихлаа. Магадгүй багаасаа бүр л долоон дордсон юм шиг ч санагдаад байх юм. Би өөрийхөө төлөө явахгүй байгаам чинь хэн л миний төлөө явах вэ дээ. Худлаа л 1 сайн хүн болох гэж ядсан хуурамч дүрд тоглосон хүн нэртэй новш гэдгийг минь улам л надад мэдрүүлээд байх шиг. Сая 1 тийшээ очно гэж явж байгаал гэнэт бодлоо өөрчлөөд тамхи асаагаал гэрийн зүг эргэх замдаа жаахан бодолд автаад явахад 1 иймэрхүү л олиггүй зүйл орж ирэх юмдаа. Аа тийм бас энэ жил их хүйтэн байна. Сая хэд хоног овоо л дулаахан байлаа. Гэтэл өнөөдрөөс дахиад л хүйтэрчихлээ. Өвлийн улиралд хэчнээн дуртай ч энэ утаа хэт хүйтнээс болоод хурдхан л хавар болоосой гэж бодох боллоо. Дулаахан өдрийн тэр нэгэн анхны бороог хальт хүлээгээд сууя даа.

1 comment:

  1. naadax shig chin bodol ix olon xund tordog.bi ch bas xaaya gancaaraa bxdaa iimerxuu zuiliin taalaar ix bodoog:(

    ReplyDelete

Хайх