Thursday, January 21, 2010

My Error

Хүсэл гэдэг үнэхээр аргагүй амаргүй даваа юмдаа... Мөрөөдөл-с тэс ондоо ойлголт болохоор илуу биелэх боломжтой ч гэж гэж болох. Аа бас шууд тэгж хэлж бол бас болохгүймаа. Энгийн жишээ хүн хааяа шувуу болоод нисэхийсан гэж боддог нь мөрөөдөл биш хүсэл гэдэг юманд л хамаарагдах байх. Би гэхдээ ийм бүтэшгүй зүйл бодож цаг алдаж байсангүй. Зазас cул үг хүн залхаанаа гэж тэр яахав. Хэн ч намайг өөр шиг минь ойлгож чадахгүйгээс хойш, зүгээр л ай ам сорри гээд явахаас өөр яалтай билээ.
Би ч ер нь их муу хүн юмдаа. За яаxав дээ. Би ийм л хүн!!!

You (та нар) must hate me till i die...

Tuesday, January 19, 2010

Alone

Олны дунд байх тусам чи ганцаардах.

Untitled

Саяхан л арван жилийн жаахан хүүхэд 1-р ангид ангийн хаалгаар аавдаа хөтлүүлээд үүдэнд үлдсэн аавыг хараад сандран байж багшдаа цэцэг өгж байсансан. Тэр мөчөөс хойш яг 14 жил өнгөрчихжээ. Бас л муугуй урт хугацаадаа. Бүхий л зүйл алган дээр мэт тодхон санагдаж байна. Гэвч би үзэгдэх байдлаараа л өөөрчлөгдсөн болохоос биш, тэр үеийн юу ч бодож санах юмгүй хичээлээ л хийчихвэл болчихдог, гадаа гараад ноцолддог тэр л тэнэг хүүхэд шиг одоо болтол хэвээрээ юу ч бодохгүй яваа маань дэндүү харамсалтай санагдчихлаа. Магадгүй багаасаа бүр л долоон дордсон юм шиг ч санагдаад байх юм. Би өөрийхөө төлөө явахгүй байгаам чинь хэн л миний төлөө явах вэ дээ. Худлаа л 1 сайн хүн болох гэж ядсан хуурамч дүрд тоглосон хүн нэртэй новш гэдгийг минь улам л надад мэдрүүлээд байх шиг. Сая 1 тийшээ очно гэж явж байгаал гэнэт бодлоо өөрчлөөд тамхи асаагаал гэрийн зүг эргэх замдаа жаахан бодолд автаад явахад 1 иймэрхүү л олиггүй зүйл орж ирэх юмдаа. Аа тийм бас энэ жил их хүйтэн байна. Сая хэд хоног овоо л дулаахан байлаа. Гэтэл өнөөдрөөс дахиад л хүйтэрчихлээ. Өвлийн улиралд хэчнээн дуртай ч энэ утаа хэт хүйтнээс болоод хурдхан л хавар болоосой гэж бодох боллоо. Дулаахан өдрийн тэр нэгэн анхны бороог хальт хүлээгээд сууя даа.

Sunday, January 17, 2010



Дэмий тэнэж яваад гээд нэг ийм юм олж үзлээ... 10 Best Thrash Metal Songs. Дараалал нь л жаахан эвгүй санагдлаа. Аа бас ч гүй нэлээн "Old School" гэдэг нь харагдаж байна. Энэ нөхрийн хувьд:

1. Destruction - Total Desaster
2. Dark Angel - Darkness Descends
3. Violence - Eternal Nightmare
4. Sodom - Agent Orange
5. Slayer - Necrophobic
6. Overkill - Blood And Iron
7. Kreator - Under The Guilotine
8. Exumer - Destructive Solution
9. Exodus - Bonded By Blood
10.Metallica - Fight Fire With Fire

Минийхээр бол яг зөвхөн энэ дуунуудаар бол ийм баймаар санагдав.

1. Destruction - Total Desaster
2. Sodom - Agent Orange
3. Kreator - Under The Guilotine
4. Metallica - Fight Fire With Fire
5. Dark Angel - Darkness Descends
6. Exodus - Bonded By Blood
7. Violence - Eternal Nightmare
8. Slayer - Necrophobic
9. Overkill - Blood And Iron
10.Exumer - Destructive Solution

YouTube-д иймэрхүү жагсаалтууд харахнээ нэлээн олон байх юмаа. Дажгүй дажгүй юмнууд ч байна. Сонсоод суугаад байсан чинь сонсоогүй удсан юмнууд гарж ирээд сонсоол ай бас сайхан энэрги аваад суугаад байна шд хэхэ.

Monday, January 11, 2010

Psycho Mind

Хэрвээ би тэгсэн чинь, цаана тэгчвэл, би тэгээд, тэнд харин тэгээд яаxыг мэдэхгүй, тэхдээ л тэгээд болчуул тэгсэн байдал маань тэгээд, тэгээл ер нь тэгэх байх. Тэхдээ тэгсэн чинь бодсоноор биш болчихвол тэгэх шаардлага ер нь байхгүй болно л доо. Байхгүй ч юу байхав. Онцгүй л байх... ТЭХДЭЭ ТЭГЭЭСЭЙ. :D

Sunday, January 10, 2010

Retro Mongolian Music

Дэмий хийх юмгүй сууж байлаа. Хэдэн дуу шуу сонссон шиг тэгж байгаад Зоригоо-н Бурхан-г ойрд сонсоогүйм бна гээд сонссон чинь гоё байнаа гоё байна. Хуучин цагийн хөгжимөө гэж цаанаа л 1 эрдэнэс шүү!
Аа бас татаад авбал аваарай

DOWNLOAD

Тэгээд үгийг нь бичээд оруулчий гэж бодлоо. Мангар шулуун Realist шүлэгтэй


Хорвоод хүмүүс мэндлээд хормын төдий амьдрахдаа
Үнэн худал 2ыг унэлж ялгаж амждаггуй
Хууртагдаж мэхлэгдсэн хойно нь худлаа гэдгийг мэднээ
Үхэж урэгдсэн хойно нь үнэний тухай ярина

Дахилт:
Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол,
Xэчнээн залуу байсан ч чи хамаагүйээ,
Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол буян нугэл хийсэн чин ялгаагүйээ,
Xөрсөнд цогцосоо чи дэлхийдээ үлдээж,
Хүсэл мөрөөдлөө чи өөртөө аваад,
Алсын нэгэн одны зүг анир чимээгүй нисэн одноо...

Нэг л мэдэхэд өдөр өнгөрч
Нэг л мэдэхэд жил өнгөрч
Буурал хорвоогийн жамаар бурханы оронд бид очноо
Зулын бяцхан гал замыг чинь гэрэлтүүлнээ
Булээн нулимс унагаж хүмүүс чамайг үднээ.

Дахилт:

Wednesday, January 6, 2010

Амьдарсаар л.... Гэвч гунигтай.

Хэдэн өдөр амьдралын хэв маягаа эвдэх гэж зөндөө явлаа. Гүээ яахавээ болж л байна. Гэхдээ сэтгэл санаа цаанаа л гундуухан, бүхнийг буруутган, зөв бурууг ялгаж салгаж чадахгүй, яахаа мэдэхээ байн явах үнэхээр хэцүү байдгийг л мэдлээ. Сүүлийн хэдэн жил би биш, өөр хүн яваад байсныг ч ойлгох шиг, үгүй ч байж магадгүйм. Сэтгэлийн хат гэж байхгүй хүслээ хязгааралаж ч чадахгуй муу л эр хүн болдоо зайлуул хаха. Гэхдээ одоо залуу хүн цаашдаа ю болохыг ч мэдэхгүй ч итгэж явах шиг л сайхан юм алга даа. хахаха мангар бүхэг шаацан. Хань болдог ганц зүйлээ сонсоод атмосфэр мэдрэх шиг сайхан юм байхгуй юм шиг л санагдах юм.
Энэ байдал 1 л өдөр эвдэгдэнээ. тэрийг л сайн мэдэж байгаа маань л баталгаа юмдаа

Миний сонсож байгаа хөгжим: Mono - Karelia (Opus 2)

Хайх