Sunday, December 20, 2009

Өвдөх

Ер нь яаж ч бодсон, өвдөхгүй эрүүл явбал л зүгээр юм. Хоолой өвдчихөөд хэцүүтэй гэж. Хамаг бие арзайгаад хамаг эрч хүч унаад байх юм. Шинэ жилээс л боллоо нтр. Ядаж байхад гэр майр хүйтэн юмаааааааааааааааааааааааааа.
Одоо сонсох: If These Trees Could Talk - Smoke Stacks

Again...

Би бүр хэвийн бус болчихсон байгаагаа мэдээд байдаг. Яадаг юм билээ? Яалт ч үгүй амьдралд шинэ юм дутаад л байх шиг байна даа.

Thursday, December 17, 2009

Thoughts

Миний харж, эдэлж байгаа, магадгүй ярилцаж байгаа эргэн тойрны хүмүүс, бүр цаашлаад би өөрөө хүртэл хуурамч. Тэд, бид, та, чи, би ондоо замаар явж байгаа ч гэсэн, замнал нь нэг. Уурлах, уцаарлах, баярлах, гомдох, уйлах бүгд бас өөр боловч сэтгэлээс ургаж гарж байгаа нь ижил. Сайн, муу гэх 2 зааг дээр л тусгаарлагдсан амьдрал дээр тэр болгоныг ойлгох мэдэх бас л хэцүү... Тэглээ гээд нүдээ аниад явах бас л утгагүй. Тэгэхгүйн тулд үхтлээ хөдөлмөрлөөд ч нэмэргүй. Баялаг ертөнц байх л даа. Гэвч тэрийг бас бүтээх бас л хэцүү. Хэцүү гээд бас хойшоо суугаад байх утгагүй. Тоос бужигнасан манан шиг хорвоод үнэн худлааг ялгах хэцүү. Гэхдээ нэг үнэн байгаам шг байгаамаа. Хуурамч ч гэсэн энэ амьдрал гээч юмийг туулаад явж байгаа нь л үнэн юмүү? Ийм бодолд өөрийгөө хүргэсэн хүн бусад биш ганцхан чи өөрөө гэдгийг мэдэж байгаа минь бас нэгэн бодлийн тэнэг ч юм шиг... Юм шиг ч гэж, тэнэг.
Дахиад л гунигтай байна, уйтай байна. Утга төгөлдөр биш энэ бичлэгт уг нь их юм орсон байгаа.
2.45am


Wednesday, December 16, 2009

When?

Би бүр өөрийхөө төлөө явахгүй хойш суусаар байгаад бүр яг сурчихжээ. Бухимдаад л суужийнэ. Энэ 1 ядаргаатай зүйлээс хэзээ яaж салдаг юм байгаан. Зөндөө л удаа бодож байсан, гэвч бодол биелсэн зүйл нэгээхэн ч үгүй. Биэлүүлэхэд бас тийм хэцүү юм уу гэхээр бас үгүй. Бүр 1 хаашаа явахаа мэдэхгүй бөглүү ойд төөрсөн амьтан шиг л байх юм. Энэ 1 гайнаас гарах чиглүүлэгч газрын зургийг эхлээд хайх ёстой юм болов уу эхлээд?

Monday, December 7, 2009

Music+Beer=Good Atmosphere

Сайхан комныхоо урд өчигдөрийн үлдэгдэл 2 шил Beer шимээд суужийн. Бас хажуугаар нь This Will Destroy You-ний цомог нэлээн сул тавьчихсан. Харанхуй өрөөнд лайтай атмoсфер үүсэж байна даа. :D
Ойрд тэхдээ муухай гунигтай байнадаа. Яаядаа байз! Нээх сайхан сэтгэлээ сэргээх юмсан.

Sunday, November 8, 2009

Listening...

Оройжингоо л "Godgory" сонслоо. Сонсоогүй ч их удаж. Дэндүү тансаг сайхан мэдрэмж төрж байна. Энэ ч дэндүү сайхан дуу шүү! "Waiting Fo Lunacy To Find Me"

Би өөрөө ч үл мэднэ

Би ер нь орой унтаж өгөхгүй хүн юмаа. Ууг нь сайхан эртхэн унтаад, эртхэн сэрж байвал надад л хэрэгтэйсэн. Гэхдээ энэ яахавдээ. Хамгийн гол нь ингээд сууж байхад элий балай есөн шидийн л юм бодогдох юмдаа. Хязгааргүй олон зүйл бодох нь буцаагаад надад яршигтай санагдах авч түүндээ улам автан шигдсээр л... Өнөөдөр хэдэн юм эргэцүүлж бодлоо. Дуртайдаа ч биш л дээ. Бодол надад захирагдахгүй хөвөрсөөн. Хүн өөрчлөгдөж байгаагаа өөрөө ч мэддэггүй юм байна. Бодлоо.., үнэхээрийн их өөрчлөгдсөн юм байнаа суулийн өнгөрсөн 2 жилийн хугацаанд... Гэхдээ энэ үеүүдийг бодоход өөрөөс минь илүү бусад өөрчлөгдсөн ч юм шиг санагдах юм. Тийм л байх, тийм байхөө... Мэдэхгүйээ.
Яг ингээл бичээд сууж байсан гэнэт чамд ер нь ямар хамаатай юм бэ? Солиотой юм уу? гэж өөрийгөө загнамаар ч юм шг санагдаж байх чинээ... Тиймээс цаашаа бичигдэх гэж байсан зарим хэдэн зүйлсээ ингээд зогсооё доо. Цаг 2:47 болчихож, унтмаар байна гэвч нойр үл хүрнэ

Хайх